Цаг уурын мэдээ > Ус судлал
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛУУДЫН УСНЫ ТҮВШНИЙ ТОЙМ МЭДЭЭ
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛУУДЫН
УСНЫ ТҮВШНИЙ ТОЙМ МЭДЭЭ
2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар
Хангай нурууны зүүн хойт хажуугаас эхтэй Орхон гол нь Бат-Өлзий сумын усны түвшин олон жилийн дунджаас 15 см-ээр их, усны дундаж гүн 25-45 см байгаа бол Хархорин сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 10 см бага, усны дундаж гүн 20-60 см байна.
Хангай нурууны өврөөс эхтэй Онги гол Уянга сумын орчим усны түвшин олон жилийн дунджийн орчим, дундаж гүн 15-30 см байна. Арвайхээр сумын орчимд усны түвшин олон жилийн дунджаас 7 см их, усны дундаж гүн 20-35 см байна.
Хангай нурууны өвөр хажуугаас усжих Таац гол Нарийнтээл сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 10 см бага, усны дундаж гүн 15-20 см байна.
Сангийн далай нуураас эхтэй Зэгстэй гол нь Өлзийт сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 15 см бага, усны дундаж гүн 10-15 см байна. Хөгшин Орхон гол нь Хархорин сумын орчим усны түвшин олон жилийн дунджийн орчим буюу усны дундаж гүн 25-35 см байна.
Арвайхээр сумын газар доорх усны түвшний ажиглалтын цооногт хэмжсэн хэмжилтийн дүнгээс үзэхэд газрын доорх усны түвшин өмнөх оноос 30 см доошилсон байна.
ӨВӨРХАНГАЙ АЙМАГ. УЦУОШТӨВ
УС СУДЛАЛЫН САЛБАР